Монгол дээлээр гангарсан Японы Яйзү “хотын дарга“
2021 оны 7 сарын 19
Токио 2020 олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын эхний хэсэг өнгөрсөн Бямба гараг /2021.07.17/-т Японы нийслэл Токио хотод газардсан. Уг хэсэгт манай 3x3 сагсан бөмбөгийн багийн тамирчид багтаж, бэлтгэл хийх бүс буюу үеэр Яйзү хотод очсон юм.
Энэ үеэр Яйзү хотын дарга манай багийг хүлээн авахдаа монгол үндэсний дээл өмссөн нь олон хүнд сайхан сэтгэгдэл төрүүлж байв.
“Монголын үндэсний хувцас нь гутал, дээл, хантааз, малгай, бүс нийлж гэмээн нэг цогц үндэсний хувцас болдог” хэмээдэг. Ийнхүү гаднын иргэд хүртэл бидний соёл, ёс заншлыг хүндэтгэн үндэсний хувцсыг ном ёсоор өмссөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
3
628939
5 эможи
Зочин
2021-07-19 14:38
манай тамирчдыг сайхан сэтгэлээр угтжээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: