ТОКИО-2020: Японы ах дүүс жүдо бөхийн төрлөөр хамтдаа алтан медаль хүртлээ
2021 оны 7 сарын 25
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жингийн барилдаануудад Япон улсыг төлөөлөн барилдсан ах дүүс болох 23 настай Хифүми Абэ, 21 настай Үта Абэ нь нар хоёулаа алтан медаль хүртлээ.
Ах Хифүми Абэ нь 2017, 2018 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд өнөөдөр Гүржийн Ваза Маргвелашвилиг ялж алтан медаль хүртсэн юм.
Харин дүү Үта Абэ нь 2018, 2019 оны дэлхийн аварга бөгөөд өнөөдөр Францын Амандин Бучарыг ялж алтан медаль хүртлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5
12
3
629125
20 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: