ТОКИО-2020: Эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. ОЛИМПОО ЗОГСОО!
Ковид – 19-ийн халдвар буурахгүй улам эрчээ авч байгаа энэ үед Японы эмч, эмнэлгийн ажилчид Токио 2020 олимпыг эсэргүүцсээр байна. Эмнэлгийн ор дутсанаас болж орны тоог олноор нэмж байгаа ч хүрэлцээгүй хэвээр л байна. Ковид – 19-ийн халдвар оргил үедээ хүрсэн хэмээн итгэж байсан ч одоогийн нөхцөл байдал халдварын оргил үеэс ч илүү хүндрэх хандлагатай байна.
Энэ талаар Токиогийн Тачикава Сого эмнэлгийн эмч Такахаши Масаяа: Халдвар бодсоноос ч хурдтай тархаж, маш олон хүмүүс эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж байна. Ор хүрэлцэхгүй байгаагаас болж эмнэлэгт ирж буй гадаадын иргэдийн тал хувьд нь тусламж өгч чадалгүй буцааж байна.
Ийнхүү Японы эмч, эмнэлгийн ажилчид “Бид хязгаартаа туллаа. Олимпыг зогсоо!” гэсэн бичиг цонхон дээрээ нааж эхэлжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp