БЭЭЖИН 2022 өвлийн олимп ҮЗЭГЧГҮЙ зохион байгуулагдах уу?
ОУОХ Токио 2020 зуны олимпын дараа зохион байгуулагдах Бээжин 2020 өвлийн олимпыг мөн үзэгчгүй зохион байгуулах боломжтой талаар дурдсан байна.
Тодруулбал, энэ сарын 5-ны өдөр ОУОХ-ны гүйцэтгэх захирал Кристоф Дуби Bloomberg телевизийн ярилцлагадаа “Бээжин 2022 өвлийн олимпыг үзэгчгүй зохион байгуулах боломжтой. Дэлхий дахинд, нэн ялангуяа Хятад улсад корона вирусний нөхцөл байдал ямар байхаас шалтгаалаад өвлийн олимпыг үзэгчтэй эсвэл үзэгчгүй зохион байгуулах эсэхийг шийднэ.” гэжээ.
Бээжин 2020 олимпын зохион байгуулах хорооноос одоогоор яаж зохион байгуулах талаар мэдэгдэл хийгээгүй бөгөөд тасалбар мөн хараахан худалдаанд гараагүй байгаа аж.
Бээжин 2020 өвлийн олимп ирэх оны хоёрдугаар сарын 4-нөөс эхлэн нийт 17 өдрийн турш зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|