Дэлхий дахинд гал түймрийн АЮУЛ нүүрлэж байна
2021 оны 8 сарын 07
Туркад өнгөрөгч долдугаар сарын сүүлээс эхтэй гал түймэр улам газар авч есөн хүн амь эрсэджээ. Тодруулбал Туркийн баруун өмнөд хэсгээр хүчтэй салхи, хэт халуун цаг агаарын улмаас гал түймэр газар авч өнөөдрийн байдлаар есөн хүний аминд хүрээд байна.
Мөн хэд хэдэн жуулчны газар, цахилгаан станцууд галд өртөж галын аюулыг улам нэмэгдүүлж байгаа юм.
Түймэр дэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч олон хүний амь эрсдэхээс өөр өөрчлөлтгүй байна.
Түүнчлэн, хөрш Грек улсын хувьд ч энэ сарын 3-ны өдрөөс гал түймэр дэгдэж нэг хүний амь нас эрсдээд байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
629552
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: