Токио хотод халдварын тохиолдол БУУРАХГҮЙ байна
2021 оны 8 сарын 07
Өнөөдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Токио хотод шинээр 4566 халдварын тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү наймдугаар сар гарсаар Токио хотын халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдсээр байна.
Халдвар авсан хүмүүсийг насны ангиллаар хувааж үзвэл, 20-иод насныхан хамгийн их буюу 1467, 30-аад насныхан 982, харин 65-аас дээш насныхан 156 бүртгэгдсэн байна.
Мөн хүнд өвчтөнүүдийн тоо өмнөх өдрийнхөөс 9-өөр нэмэгдэж 150 болжээ.
Зөвхөн Токио гэлтгүй Японы бүх муж, хотуудад корона вирусний халдварын тохиолдол өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629560
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: