АНУ: 2030 он гэхэд нийт автомашины 50 хувийг ЭКО МАШИН болгоно АНУ: 2030 он гэхэд нийт автомашины 50 хувийг ЭКО МАШИН болгоно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АНУ: 2030 он гэхэд нийт автомашины 50 хувийг ЭКО МАШИН болгоно

2021 оны 8 сарын 09

Arslan.mn
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нэ сарын 5-ны өдөр 2030 он гэхэд утаа гаргадаггүй эко машины үйлдвэрлэл, худалдааг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилго тавин ажиллахаа мэдээллээ.
Автомашины зах зээлээр БНХАУ-ын араас ордог АНУ-ын хувьд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах үүднээс эко машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр ийнхүү анхаарч ажиллаж байгаа юм. Зөвхөн АНУ гэлтгүй, Япон, БНХАУ, Их Британи зэрэг техник технологиороо тэргүүлэгч улс орнууд мөнхүү сүүлийн жилүүдэд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг илүүтэй дэмжин ажиллаж байгаа билээ.

Arslan.mn
Гэсэн ч өнгөрсөн жилийн АНУ-д үйлвэрлэгдсэн нийт шинэ машины ердөө 2 хувийг эко машин эзэлж байгаа бөгөөд том газар нутагтай улсын хувьд эко машины үнэ өртөг болон цэнэглэлтийн хувьд нэн тохиромжгүй, хэтэрхий үнэтэй хэмээн үзэх хүмүүс ч цөөнгүй байна. Тиймээс уг зорилгоо биелүүлэхийн тулд АНУ-д ихээхэн өөрчлөлт шаардагдах болов уу.


Дэлхий дахинд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжиж буй улс орнуудын хувьд:
Европын Холбоо өнгөрөгч долдугаар сард 2035 оноос нийт автомашины үйлдвэрлэл байгаль орчинд ээлтэй эко машины үйлдвэрлэл рүү шилжинэ хэмээн зарласан билээ.
Их Британи 2030 он гэхэд эко машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, түлшээр ажилладаг машиныг хорих төлөвлөгөөтэй байна.
Япон улс мөн 2035 он гэхэд эко машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.
БНХАУ-ын мэргэжилтнүүд мөн 2035 он гэхэд эко машины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр судалгаа шинжилгээ явуулж байгаа аж.

Эх сурвалж: NHK NEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629590
0 эможи

keyboard_arrow_up