Грета Тунберг Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ
Залуу үеийнхний дуу хоолой болсон Грета Тунберг Vogue Scandinavia сэтгүүлийн нүүрийг чимжээ. Зургийг Шведийн зурагчин Александров Клум дарсан бөгөөд Тунберг сул загварын цув өмсөж, Стокхолм хотын хаа нэгтээ ойд Гандальф хэмээн морьтой сууж буй харагдана.
Vogue Scandinavia сэтгүүлийн ерөнхий редактор Мартина Бонниер “Vogue Scandinavia сэтгүүлийн анхны дугаарыг Грета Тунберг чимэж буйд туйлын баяртай байна. Грета Тунберг зөвхөн Скандинавыг гэлтгүй байгаль эхээ хайрлах хайр, эр зоригийг илэрхийлж буй.” хэмээн хэлжээ.
Грета Тунберг болбоос 2018 онд 15-хан насандаа сургуульдаа явахын оронд Шведийн засгийн газрын өмнө уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дорвитой алхам хийхгүй байгаад эсэргүүцлээ илэрхийлэн ганцаар тэмцэж байсан билээ. Ийнхүү Тунберг дэлхийн нийт залуучуудын төлөөлөл болж дуу хоолойгоо хүргэж буй. Түүнчлэн тэрээр Нобелийн шагналд гурван удаа нэр дэмшиж байсан юм.
Грета Тунберг Vogue сэтгүүлээр дамжуулан ногоон байгальд ээлтэй хувцас хэрэгслийг дэлхий дахинд таниулж, хэдэн саяар үйлдвэрлэгдэж, маш хурдан хог хаягдал болж байгаль орчинд хор хөнөөл учруулдаг хувцас хэрэгсэл худалдан авахгүй байхыг уриалжээ.
Эх сурвалж: edition.cnn.com
|