Токио хотод халдвар ХЯНАЛТААС ГАРЛАА
Токио хотод наймдугаар сарын 12-ны өдөр 4989 халдварын тохиолдол бүртгэгджээ. Харин улсын хэмжээд 18822 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар хяналтаас давсан хэмээн мэдээлж байна. Мөн хүнд өвчтөнүүдийн тоо нэг өдрийн дотор 21-ээр нэмэгдэж 218 болжээ.
Токио хотын мэргэжилтнүүд “Халдвар урьд урьдынхаас илүү хурдацтай тархаж хяналтаас гарлаа. Хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх тусам эмнэлгийн тусламж, үйлчилгээ ачааллаа дийлэхээ больж, иргэдийн амь насыг хамгаалж чадахгүйд хүрч байна.”
Харин корона вирусний дельта хувилбарын талаар “Нөхцөл байдал улам хүндэрч байна. Биднийг үүнээс ч хүнд нөхцөл байдал хүлээж буй хэмээн бодож ажиллах шаардлагатай.” гэжээ.
Түүнчлэн зөвхөн Токио гэлтгүй бусад хот мужуудад ч халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Осакад нэг өдөрт 1654 тохиолдол бүртгэгдсэн бол Фүкүокад халдварын тохиолдол анх удаа 1000-ыг давжээ.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|