Туркт үерийн улмаас 58 хүн нас баржээ
2021 оны 8 сарын 16
Туркийн Хар тэнгисийн ойролцоох бүс нутгуудаар их хэмжээний аадар бороо орж үер буусны улмаас 58 хүн амь эрсдэж, 100 гаруй хүн сураггүй алга болсон талаар албаны хүмүүс мэдээллээ.
Тодруулбал, Туркийн Хар тэнгисийн орчмын бүс нутгуудаар энэ сарын 10 – 12-ны өдрүүдэд хүчтэй аадар бороо орж, олон тооны хот тосгодуудад үер усны аюул нүүрлэжээ.
Нэн ялангуяа Кастамону мужид байшин барилгууд усанд автсанаас болж иргэд шатахуун түүгээгүүрийн газрын дээвэр дээр орогнож байна. Мөн олон мянган иргэд тусламж авч чадахгүй гамшигт нэрвэгдсэн байдалтай байгаа аж.
Ийнхүү Туркт үер усны гамшиг бүтэн хоёр долоо хоногийн турш үргэлжилж байгаа бөгөөд нийт найман хүн нас баржээ.
Эх сурвалж: NHK NEWS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
629837
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: