Пакистанд нэг эмэгтэйн биед 400 эрэгтэй халджээ
2021 оны 8 сарын 19
Энэ сарын 14-ний өдөр Пакистаны Лахор хотын нэгэн цэцэрлэгт хүрээлэнд 400 гаруй эрэгтэй нэг эмэгтэйн биед халдаж, дээрэмдсэн хэрэг гарчээ.
Уг мэдээ цахим орчинд тарснаар иргэдийн дүргүйцлийг дээд цэгт нь хүргэжээ. Хэрэг гардаг өдөр Пакистаны тусгаар тогтнолын өдөр байсан бөгөөд эрх чөлөө, тусгаар тогтнолын өдөр ийм аймшигт хэрэг гарсан нь дэлхий нийтийг цочроож байна.
Хохирогч эмэгтэй тухайн үед гар утсандаа бичлэг хийж байсан бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд байсан эрчүүд гэнэт эмэгтэй рүү дайрч гар дээрээ өргөн бие бие рүүгээ дамжуулж эхэлжээ. Улмаар эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт үзүүлэн эд зүйлийг нь хулгайлсан байна.
Үүнээс үүдэн цахим орчинд Пакистаныг “Эмэгтэйчүүдийн тамын орон” хэмээн нэрлэх болжээ.
Эх сурвалж: images.dawn.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
3
629953
4 эможи
м
2021-08-19 11:49
монгол хормой султай эмсүүдл тэнд очовдоооо малуудааа
зочин
2021-08-19 10:40
арайчдээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: