Барселона хотын Лисео театрт 2292 ургамалд зориулан хөгжим тогложээ
2021 оны 8 сарын 20
Испанийн Барселона хотод байрлах Лисео театрт хүний оронд 2292 ургамалд зориулан Италийн хөгжмийн зохиолч Жакомо Пуччинигийн “Крисантеми” сонгодог аялгууг эгшиглүүлжээ.
Тоглолтыг Евгенио Ампудия гэх Испанийн уран бүтээлч зохион байгуулсан байна.
Евгенио Ампудия “Би хүн ба байгалийн хүйн холбоог харуулахыг хүссэн. Хэдий дуурийн театрт хүн байхгүй ч ургамал, ногоон байгалийг театртаа урьж амьд мэт орчныг бүтээж болно шүү дээ.”
Тоглолтын дараа 2292 ургамалд зориулан сонгодог хөгжмийн аялгуу эгшиглүүлсэн хөгжимчид болон бусад ажилчид ковид – 19 цар тахлын эсрэг тэмцэж буй эмнэлгийн ажилчдад хандив өргөжээ.
Эх сурвалж: thisiscolossal.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2
630018
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: