Афган эмэгтэй АНУ-ын нүүлгэн шилжүүлэх онгоцонд амаржжээ
2021 оны 8 сарын 23
Талибууд Кабул хотыг эзэлснээс хойш мянга мянган Афган иргэд эх орноосоо дүрвэхээр онгоцны буудлын гадаа хоног төөрүүлж буй. Одоогийн байдлаар АНУ-ын нүүлгэн шилжүүлэх онгоц 17000 гаруй иргэдийг Кабул хотоос нүүлгэн шилжүүлжээ.
Тэгвэл уг АНУ-ын нүүлгэн шилжүүлэх онгоцонд зорчиж явсан жирэмсэн эмэгтэй нислэгийн үеэр эсэн мэнд амаржиж охинтой болсон талаар АНУ-ын агаарын хүчин мэдээллээ.
Эмнэлгийн ажилчид онгоц газардсаны дараа тусламж үзүүлсэн бөгөөд эх, хүүхдийн бие хэвийн байгаа гэв.
Ташрамд дурдахад, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден энэ сарын сүүл буюу наймдугаар сарын 31 гэхэд бүх цэргээ татаж авна гэсэн шийдвэр гаргасан бөгөөд зарим улс орон болон ард иргэд хугацаагаа сунгаж олон Афган иргэдэд туслахыг хүсэж буй аж.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630048
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: