АНУ-д аадар борооны улмаас 21 хүн нас баржээ
АНУ-д сүүлийн өдрүүдэд хүчтэй аадар бороо орсны улмаас Теннесси мужид байшин барилгууд үерт автаж 21 хүн нас барж, 20 хүн сураггүй алга болжээ.
Тодруулбал Теннеси мужийн Хамфрис-д наймдугаар сарын 21-ний өдөр хүчтэй аадар бороо орж, олон байшин барилга нурж сүйдэн, зам харгуй усанд автсан байна.
Одоогоор нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй ч, мужийн захиргаа өнөөдрийн байдлаар 21 хүн нас барж, 20 хүн сураггүй алга болсныг тогтоогоод байгаа талаар мэдээлжээ.
Түүнчлэн, аадар бороо, шуурга зэрэг цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас АНУ-ын Рөүд-Айленд мужид 100,000 гаруй айл өрхийн цахилгаан тасарч, Нью Йорк, Нью Жерси мужуудад зам харгуй усанд автсан байна.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэхээр болжээ.
Эх сурвалж: NHK NEWS
|