Европын орнуудад байгалийн гамшиг ихээр нүүрлэж байна
2021 оны 8 сарын 24
Энэ жилийн зун Европын орнуудад гал түймэр, үер зэрэг байгалийн гамшиг ихээр тохиож маш олон иргэд амь эрсэдсэн билээ. Өнгөрсөн долдугаар сард гэхэд л Герман, Бельги зэрэг улсуудад үерийн улмаас 200-аад хүн нас баржээ.
Харин судлаачдын үзэж буйгаар “Цаг агаарын өөрчлөлт”-өөс болж улс орнуудад байгалийн гамшиг ихээр нүүрлэж байгаа аж. Мөн Европын орнуудад нэг өдөрт орох хур тунадасны хэмжээ цаг агаарын өөрчлөлтийн улмаас 19 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
630119
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: