Заан ХӨЛӨӨРӨӨ сонсдог гэдгийг мэдэх үү?
Амьтад өөр өөрсдийн амьдарч буй орчин нөхцөлөөсөө шалтгаалан шинэ чадварууд эзэмшиж байдаг. Үүний нэгэн адилаар заан аюул ойртож буй дохиог хөлийнхөө тусламжтай хүлээн авдаг байна.
Уг нь маш том чихтэй учраас чихээрээ тун ч сайн сонсдог хэмээн бодож магадгүй ч зааны чих ердөө сэрүүцүүлэх үүрэгтэй эрхтэн ажээ. Харин заан хөлийнхөө тусламжтайгаар хөрсний үл мэдэг чичиргээг ч мэдэрч, араатан амьтан, аливаа аюул тохиолдсон үед хөлөө дэвсэлж, бусдадаа анхааруулдаг аж.
Харин зааны том чих нь судсаар дүүрэн ба энэ нь гүйсэн цусыг хөргөж биеэ сэрүүцүүлэхэд тусалдаг гэж эрдэмтэд үздэг аж. Африк эр зааны соёоны урт 3.5м, жин нь 90кг хүрэх тохиолдол бий. Заан ерөнхийдөө номхон дөлгөөн зан ааштай, дэлхийн хамгийн ухаантай амьтдын нэг боловч уурлуулж догширсон үедээ маш аюултай амьтан юм.
Манай гарагт эрт дээр үеэс 400 гаруй төрлийн заан амьдарч ирснээс одоо Африкийн болон Азийн гэсэн хоёр төрөл л үлджээ. Харин 2011 онд Канадын амьтны судлаачдын баг генийн шинжилгээг дахин хийсний үндсэн дээр Ази, Африк, Саванна заан гэсэн 3 төрлийн заан байна гэдгийг нотолжээ. Африкийн заан том биетэй том чихтэй эр эмгүй соёотой байдаг бол Азийн төрлийнх нь чих хошуу бага, эм нь соёогүй, толгой нь хоёр бондгортой байдгаараа ялгаатай.