ТАЛИБАН: Нүүлгэн шилжүүлэлтийг энэ сардаа багтаан дуусгах ЁСТОЙ
2021 оны 8 сарын 25
Америк, Япон зэрэг хэд хэдэн орнууд Афганистанаас өөрсдийн иргэдээ татаж байгаа билээ.
Харин АНУ-ын засгийн газар наймдугаар сарын 31 гэхэд бүх хүнээ татна хэмээн мэдэгдсэн ч хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гэсэн ч Талибууд үүнд эсрэг байр суурьтай байна.
Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид энэ сарын 24-ний өдөр:
“Бүх нүүлгэн шилжүүлэлт энэ сард дуусах ёстой. АНУ хугацаандаа нүүлгэн шилжүүлэлтээ хийж дуусгахыг хүсэж байна. Америкчууд Афган иргэдийг эх орноосоо дүрвэхэд өдөөн турхирч байна.” хэмээн АНУ-ыг эрс шүүмжилжээ.
Эх сурвалж: NHK NEWS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630141
1 эможи
Зочин
2021-08-25 09:06
Америкийн оролцоогүй юм гэж байна уу энэ дэлхий дээр
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: