ТАЛИБАН: Эмэгтэйчүүд гэртээ байх ёстой ТАЛИБАН: Эмэгтэйчүүд гэртээ байх ёстой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ТАЛИБАН: Эмэгтэйчүүд гэртээ байх ёстой

2021 оны 8 сарын 25

Arslan.mn

Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид энэ сарын 24-ний өдөр хийсэн хурлын үеэр “Ажил эрхэлдэг эмэгтэйчүүд түр хугацаанд гэрээсээ гарахгүй байх ёстой. Тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс уг арга хэмжээг авч байна.” хэмээн хэлжээ.

Түүнчлэн Забихулла Мужахид:

  • Онгоцны буудал дээр эмх замбараагүй байдал ноёлж буй тул Афган иргэд онгоцны буудал руу явах хэрэггүй.
  • Нэн ялангуяа АНУ Афган иргэдийг эх орноосоо дүрвэхэд өдөөн турхирч буйгаа зогсоох шаардлагатай.
  • АНУ, Их Британи, Франц, Герман зэрэг орнууд энэ сарын 31-ний өдөр гэхэд бүх хүнээ татаж дуусгах ёстой хэмээн хурлын үеэр нэмж хэлэв.

Arslan.mnНҮБ-ийн хүний эрхийн хорооноос Талибуудын авч буй арга хэмжээ эмэгтэйчүүдийн эрхийг туйлын ихээр зөрчиж буйг онцлон хэлсэн билээ. Гэсэн ч Талибуудын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид “Манай хамгаалалтын албаны зарим хүмүүс эмэгтэйчүүдтэй яаж харьцахыг сайн мэдэхгүй байна. Эмэгтэйчүүдийг гэртээ байхыг шаардаж буй нь тэдний аюулгүй байдлыг хангахын тулд авч буй түр зуурын арга хэмжээ бөгөөд бид эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх болно.” хэмээн хэлж байгаа юм.

 

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630157
1 эможи

keyboard_arrow_up