АФГАНИСТАН: “Би эх орондоо хайртай. Гэхдээ дахиж хэзээ ч эргэж ирэхгүй.”
2021 оны 9 сарын 01
Афганистаны нийслэл Кабул хотыг Талибууд эзэлснээс хойш нөхцөл байдал улам хурцадсаар байна. Иргэд олноор дүрвэж, онгоцны буудал дээр дэлбэрэлт болсны улмаас олон зуун хүн нас барж, гэмгүй хүүхэд, эмэгтэйчүүд ихээр хохирсон билээ.
Тэдний нэгэн адилаар эх орноосоо дүрвэхээр онгоцны буудал дээр орогнож буй Афган сэтгүүлч бүсгүй Вахида Файез.
Тэрээр онгоцны буудал дээр BBC-д өгсөн ярилцлагадаа “Талибууд намайг сэтгүүлч гэдгийг мэднэ. Тиймээс тэд намайг хөнөөх болно. Би эх орондоо үнэхээр хайртай. Гэхдээ энд үлдэж чадахгүй нь. Би хэзээ ч буцаж ирэхгүй.” хэмээн нулимс дуслуулан хэлнэ.
Эх сурвалж: BBC
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630407
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: