Энэтхэгт хүүхдүүд ҮЛ МЭДЭХ ӨВЧНӨӨР амиа алдаж байна
Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттар Прадеш мужид өнгөрсөн долоо хоногоос хүүхдүүд өндөр халуурч, үл мэдэх өвчинд нэрвэгдэх болжээ.
Өвчин туссан хүүхдүүдэд халуурахаас гадна толгой, булчин өвдөх, шингэн алдах, дотор муухайрах, гар, хөлийн орчимд тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч байна.
Уг өвчний улмаас одоогийн байдлаар 50 хүн нас барсан бөгөөд ихэнх хувийг хүүхдүүд эзэлж байна. Мөн хэдэн зуун хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Уг өвчнөөр өвдсөн хүмүүсээс ковид-19 халдварын шинжилгээ авсан ч бүгд сөрөг гарсан талаар мөн мэдээлжээ.
Цар тахлын хүн нөхцөл байдлаас дөнгөж мултарсан Энэтхэгт үл мэдэх шинэ өвчин дэгдсэн нь иргэдийг ихээр сандаргаж байна. Харин эмч нар уг өвчнийг шумуулаар дамжин халдварладаг вирусний гаралтай өвчин байх магадлалтай хэмээн таамаглаж байгаа юм.