Хуанжу Гэг улс төрийн шалтгаанаар эх орноосоо ДҮРВЭЖЭЭ
2000-аад онд “Хуанжу Гэг” нэртэй телевизийн олон ангит кино гарч, Монголын үзэгчдийг байлдан дагуулж чадсан билээ. Энэхүү киноны гол дүр, БНХАУ-ын алдарт жүжигчин Жао Вэй эх орноосоо Франц улс руу дүрвэж хувийн эдлэндээ нуугдаж буй хэмээн цахим орчинд шуугиж байна.
Түүний талаар бүх мэдээлэл Хятадын цахим сүлжээнээс ор мөргүй устсан гэх бөгөөд үүнийг таван жилийн өмнө Жаогийн компанийн бүтээж байсан нэгэн кинонд Тайван жүжигчин тоглуулах болсноос үүдэлтэй хэмээж байна. Хятадын Коммунист намынхан түүний эл үйлдлийг эх оронч бус хэмээн үзэж, удалгүй Жаогийн компанийг татвараас зайлсхийсэн хэмээн өрөнд унаган, түүний үйл ажиллагааг хязгаарлаж эхэлжээ. Ийнхүү Хуанжу Гэг дүрээрээ алдартай жүжигчин Жао Вэй эх орондоо байх аргагүй болж Франц улс руу дүрвэсэн байна.