АНУ-д “Мю” хувилбараар өвдсөн хүмүүсийн тоо 2000-Г ДАВЛАА
АНУ-д корона вирусний Мю хувилбараар өвдсөн хүмүүсийн тоо 2000-г давсан талаар есдүгээр сарын 3-ны өдөр Вашинтон Пост сонин мэдээлжээ.
Эдгээр бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь Калифорни, Флорида, Техас, Нью-Йорк мужуудаас илэрчээ.
ДЭМБ-аас өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр Колумби улсад анх бүртгэгдсэн корона вирусний Мю хувилбарыг “Онцгой анхаарах вирусний төрөл” ангилалд оруулсан бөгөөд одоогоор 40 гаруй улсад уг хувилбар бүртгэгдээд байна.
Мөн энэ сарын 1-ний өдөр Японд Мю хувилбарын анхны 2 тохиолдол, БНСУ-д мөн 3 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөж иржээ. Мю хувилбарын эзлэх хувь хэмжээ дэлхий дахинд ердөө 0,1 хувь байгаа ч Колимби улсын нийт өвчлөлийн 39 хувь, Эквадор улсын нийт өвчлөлийн 13 хувийг Мю хувилбар эзэлж байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|