СУДАЛГАА: БНСУ-ын насанд хүрэгчдийн 4,5 хувь БИЧИГ ҮСЭГ МЭДЭХГҮЙ
БНСУ-ын нийт насанд хүрэгчдийн 4,5 хувь буюу 2 сая гаруй иргэн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ болох “Унших, бичих,тооцоолон бодох” чадваргүй болохыг судалгаагаар тогтоожээ.
БНСУ-ын Боловсролын яам болон Насан туршийн боловсролыг дэмжих агентлаг хамтран Солонгос улсын нийт насанд хүрэгчдийн хэл бичгийн чадварыг судалсан судалгааны тайлангаа өнөөдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр танилцуулжээ. Уг судалгааг өнгөрөгч 2020 оны 10-р сараас энэ оны 1-р сар хүртэл явуулсан бөгөөд Солонгос улсад амьдарч буй 18-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулжээ.
Ийнхүү судалгаагаар “Унших, бичих, тооцоолон бодох” чадвар маш муу насанд хүрэгчдийн тоо нийт хүн амын 4,5 хувь буюу 2 сая орчим хүн байгааг тогтоожээ. 2017 онд уг тоо 7,2 хувь байсан бөгөөд 2,7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Мөн өдөр тутмын амьдралдаа уншиж, бичиж чадах ч нэн хүндрэлтэй байдаг гэх ангилалд нийт хүн амын 4,2 хувь оржээ. Харин нийт хүн амын 79,8 хувь бичиг үсгийн чадвар маш сайн ангилалд орсон байна.
Эх сурвалж: news.yahoo.co.jp
|