Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг зарлахад бэлэн байгаагаа мэдэгджээ
Афганистаны шинэ Засгийн бүрэлдэхүүнийг зарлах бэлтгэл ажил дууссан гэж “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Ахмадулла Муттаки твиттер хуудсандаа мэдээлжээ.
“Талибан” хөдөлгөөний өөр нэг төлөөлөгч болох Забиулла Мужахид өмнө нь мэдэгдэхдээ, Афганистаны гүйцэтгэх эрх мэдлийн талаар шийдвэр гаргах үйл явц дууссан, одоо зөвхөн техникийн асуудал л үлдсэн гэсэн байна.
Талибуудын төлөөлөгчийн хэлснээр, Засгийн газрын бүрэлдэхүүнийг удахгүй зарлах аж.
Наймдугаар сард АНУ-ын цэргүүд Афганистанаас гарахтай зэрэгцэн талибууд бүх томоохон хотууд болон хилийн боомтуудыг эзлэн авч, 20 жил үргэлжилсэн дайн дууссаныг зарласан юм.
Афганистаны 34 мужийн хамгийн сүүлчийнх нь болох Панжшер мужийг эзлэн авснаа “Талибан” хөдөлгөөн даваа гарагт мэдэгдсэн билээ. Үүнээс гадна, хэт давруу үзэлтнүүдийн хөдөлгөөн гурван долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа дайн дууссаныг зарласан. Харин Ахмад Масудын удирдлага дор талибуудыг эсэргүүцэгч хүчнүүд Панжшерийг эзэлсэн тухай мэдээллүүдийг няцаасан юм.