АФГАНИСТАН: Эмэгтэй оюутнууд хөшгөөр тусгаарлагдан хичээлдээ сууж байна
Талибуудын удирдлага дор Афганистаны их сургуулиуд хичээлээ орж эхэллээ. Харин оюутнууд эр, эмээрээ хөшгөөр тусгаарлагдан хичээлийн танхимд сууж байна.
Тодруулбал, эрэгтэй эмэгтэй оюутнууд анги танхим хүрэлцээгүй тохиолдолд ангийн голд хөшиг татаж эр, эмээр тусгаарлагдан хичээлд суух бөгөөд эмэгтэй багш зөвхөн эмэгтэй оюутнуудад хичээл заах, эмэгтэй оюутнууд заавал толгойн нөмрөг буюу хижаб өмсөхийг шаардаж байна.
Тэртээ 1996 – 2001 оны хооронд Талибууд Афганистаныг удирдаж байх үед эмэгтэйчүүд сургуульд сурах болон ажил хийх эрхгүй байсан билээ.
Харин өнөөдөр афган эмэгтэй оюутан: “Би анги руу орохдоо маш их айсан. Бид 20 жилийн өмнөх үе рүүгээ буцчихлаа” хэмээн хэлж байна.
Хэдий талибууд эмэгтэйчүүдийн эрхийг дээдэлнэ гэдгээ илэрхийлсэн ч амьдрал дээр хэрхэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.
Эх сурвалж: reuters.com
|