Куба улс 2-оос дээш насны хүүхдүүдэд вакцин тарьж эхэллээ
2021 оны 9 сарын 07
Куба улс энэ сарын 6-ны өдрөөс 2-оос дээш насны хүүхдүүдэд вакцин тарьж эхэлж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү Куба улс 12-оос доош насны хүүхдүүдэд вакцин тарьж буй анхны улс болж байна.
11 сая гаруй хүн амтай Куба улсын хувьд 2020 оны 3-р сараас хойш цахимаар хичээллэж байгаа бөгөөд анги, танхимыг дахин нээхийн өмнө бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулахаар болсон нь энэ юм.
Куба улсад хичээлийн шинэ жил энэ даваа гарагт цахим хэлбэрээр эхэлсэн ба Кубын ихэнх өрхүүд интернет ашиглах боломжгүйн улмаас телевизээр хичээллэж байгаа аж.
Эх сурвалж: scmp.com
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
630707
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: