Австрали ба Хятадын худалдааны дайн хурцадлаа Австрали ба Хятадын худалдааны дайн хурцадлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Австрали ба Хятадын худалдааны дайн хурцадлаа

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Хятад ба Австралийн хооронд үүссэн хурцадмал байдлын улмаас худалдааны түншлэлд дөрвөн тэрбум ам.долларын хохирол учирсан боловч Австралийн зүгээс энэ алдагдлыг нөхөхийн тулд бусад улс оронтой эдийн засгийн уян хатан төлөвлөгөө хэрэгжүүлсэн гэж мэдэгдэв.

Хятадын Засгийн газар Австралийн экспортод хэд хэдэн төрлийн шийтгэл ногдуулсан ч улсын эдийн засагт ноцтой аюул учруулаагүй гэж Австралийн эдийн засагч Жош Фрайденберг  мэдэгдэв. Хятад болон Австралийн худалдааны орлого өнгөрсөн оны эхний хагастай харьцуулахад 5.4 тэрбум Австрали ам.доллараар буурсан юм. Гэвч эдийн засагч Фрайденберг бусад улс оронтой хийх худалдаа нэмэгдсэн учир нийтдээ 4.4 тэрбум Австралийн долларын алдагдалд орсон хэмээн мэдэгдээд байгаа юм.

Австралийн Үндэсний их сургуулийн эдийн засагч Жош Фрайденберг  “Хятадын авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ манай улсад нөлөөлөөгүй. Хориг арга хэмжээ зарим мужийн тодорхой аж ахуй нэгжид хохирол учруулсан. Харин улс орны бүтэн эдийн засагт багахан нөлөөлсөн. Энэ нь олон нийтийг гайхшруулж магадгүй” гэж ярилаа.

Фрайденберг бүтэн жил үргэлжилсэн маргааныг дахин сөхөн Бээжин Австралид улс төрийн дарамт үзүүлэх гэж оролдсон хэмээн ярьжээ. Тэрбээр Австрали улс Хятад ба Америк хоорондын стратегийн өрсөлдөөний шинэ эрин үеийн тэргүүн эгнээнд байгаа бөгөөд Бээжин нь улс төрийн хүрээний гомдлоос болж Австралийн эдийн засагт  хохирол учруулахыг оролдсон нь  нууц биш гэв. Хоёр орны худалдааны дайн Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон COVID-19 цар тахлын эх үүсвэрийг судлахыг олон улсад уриалсан 2020 оны дөрөвдүгээр сараас хойш хурцдаж эхэлсэн юм. Тодруулбал, Моррисон COVID-19 халдварын эх үүсвэрт Хятадыг буруутгасан утга бүхий мэдээлэл хийсний дараа Хятад Австралиас авах үхрийн мах, нүүрс, арвай тэргүүтэй бүтээгдэхүүний экспортоо зогсоосон билээ. Ийн Хятадын Засгийн газар Австралийн дарсанд 218 хувийн татвар ногдуулж байгаагаа гуравдугаар сард зарласан нь харилцааг улам хурцатгасан юм.

Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Австралийг Хятадын харилцаанд олон буруу алхам хийсэн хэмээн буруутгасан. Тухайлбал, Хонгконг болон Тайванийн асуудалд  тасралтгүй хөндлөнгөөс оролцсон  гэсэн 14 гомдлыг  Австралийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хүргүүлж байв. Хятад бол Австралийн худалдааны салбарын хамгийн том түнш, экспортын гол эх үүсвэр билээ. Хоёр орны худалдааны  эргэлт 250 австрали доллараас илүү их үнэлгээтэй юм.

Гэвч энэ алдагдлыг бусад орны орлогоор нөхсөн гэж Фрайденберг мэдэгдээд байгаа юм. Тухайлбал,  Австралийн Хятад руу экспортолдог нүүрс өнгөрсөн жил 33 сая тонноор буурсан ч  бусад улс орны экспорт 30.8 сая тонноор нэмэгдсэн байна. Тэрбээр “Австрали нүүрсээ Хятад руу экспортлохоо больсон ч Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайвань гэсэн бусад худалдан авагч орон зах зээлд бий. Мөн Саудын Араб гэсэн цоо шинэ зах зээл гарч ирсэн” гэлээ. Үүнээс гадна Австрали АНУ, Япон, Солонгостой сайн харилцаатай төдийгүй Хятад Австралид оруулсан гадаад худалдааны шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ зургадугаарт жагсдаг гэж мэдэгджээ.

Мөн НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлт хариуцсан элч Сэлвин Харт ирээдүйн эдийн засгийн сүйрлээс урьдчилан сэргийлэхийн тулд нүүрснээс татгалзах шаардлагатайг Австрали улсад анхааруулсан юм.

Тэрбээр “Хэдийгээр уул уурхайн салбар нийт ажиллах хүчнийх нь хоёр орчим хувийг бүрдүүлдэг ч нүүрс болон бусад шатдаг түлш Австралийн эдийн засагт ямар чухал үүрэгтэйг бид ойлгож байна. Гэхдээ дэлхий нийтээрээ нүүрсний хэрэглээг хангалттай богино хугацаанд халж чадахгүй байсан ч Австралийн эдийн засгийн бүх салбарт том сүйрэл нүүрлэх эрсдэлтэй байна” гэсэн юм.

Сэлвин Хартын анхааруулгын дараа Австралийн Засгийн газрын ус, байгалийн нөөцийн сайд Кэйт Питт “Манай эдийн засагт олон мянган ажлын байр бий болгож, олон тэрбумын экспортын орлого оруулдаг чухал салбарын ирээдүйг гадны хэн нэгэн биш, Австралийн Засгийн газар шийднэ. Нүүрсний хэрэглээг 2030 оноос эхлэн зогсоох нь хэтэрхий дэгсдүүлсэн зорилт бөгөөд цаашдаа эрэлт нь тасрахгүйг бидний тооцоо харуулж байна” гэж мэдэгджээ.Австрали нь дэлхийн хоёр дахь том нүүрс олборлогч төдийгүй нэг хүнд ногдох хүлэмжийн хийн үйлдвэрлэлээрээ дээгүүр жагсдаг.Дэлхий даяар хэрэгжиж буй нүүрсний 176 шинэ төслийн 79 нь Австрали улсад ноогдож буйг “Fitch Solutions”-ийн “Global Mines Database” тайланд мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630718
1 эможи

keyboard_arrow_up