АФГАНИСТАН: Бүгд Шариатын хуулинд ЗАХИРАГДАНА АФГАНИСТАН: Бүгд Шариатын хуулинд ЗАХИРАГДАНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АФГАНИСТАН: Бүгд Шариатын хуулинд ЗАХИРАГДАНА

2021 оны 9 сарын 08

Arslan.mn

Афганистаныг эрхшээлдээ оруулсан Талибан бүлэглэл “Афганистаны шинэ Засгийн газар Исламын шашны Шариатын хуулинд захирагдана” хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 7-ны өдөр Талибаны дээд удирдагч Хибатулла Ахундзада Афганистаны шинэ засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, үүнээс хойш аливаа хэрэг, асуудлыг Шариатын хуулиар шийдвэрлэж, уг хуулинд захирагдаж амьдарна” хэмээн мэдэгджээ.

Талибууд тэртээ 1996 – 2001 оныг хүртэл Афганистаныг захирч байхдаа ч Шариатын хуулийг баримталж  нийгмийг хатуу хараа хяналт дор удирддаг байв. Нэн ялангуяа, эмэгтэйчүүд Шариатын хууль дор сурч, хөдөлмөрлөх эрхгүй бөгөөд эрэгтэй хүнгүй ганцаар гадагш гарахыг хориглодог байжээ.

Түүнчлэн, Хибатулла Ахундзада:

 Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ. Улс, эх орноо аль болох хурдан сэргээн босгох нь шинэ Засгийн газрын хамгийн том зорилго. Мөн ажилгүйдлийн асуудлыг шийдэж, эдийн засгаа сэргээхийг зорих болно” гэв.

Arslan.mn

Эх сурвалж: news.yahoo.co.jp
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630732
0 эможи

Ганаа
2021-09-08 10:03
Үл бүтэх этгээдүүд байхдаа.
keyboard_arrow_up