Ши Жинпин Байден-тай биечлэн уулзахаас ТАТГАЛЗАВ
Есдүгээр сарын есний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден утсаар ярих үеэрээ хоёр талын харилцааг мухардлаас гаргахын тулд биечлэн уулзах санал тавьсан ч БНХАУ-ын дарга энэ саналыг хүлээн аваагүй байна.
Financial Times сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжийн өгүүлснээр, хоёр талын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах Байдены саналд Ши Жинпин "Вашингтон БНХАУ-ын тал дээр түрэмгий мэдэгдэл хийхээ тэвчих ёстой" хэмээн хариу өгүүлжээ.
Ши Жинпин Байдентай уулзахаас татгалзсаны шалтгаан нь коронавирусийн цар тахал байж мэдэх юм гэж Finsncial Times мэдээлсэн байна. Цар тахлын улмаас Хятадын тэргүүн 2020 оны нэгдүгээр сараас хойш улс орноосоо яваагүй юм. Түүнчлэн Бээжин Вашингтонтой "хатуу тоглох"-оор шийдсэн тул биечлэн уулзахаас татгалзсан байж ч мэднэ гэж эх сурвалж мэдээлсэн байна.