Дэлхий даяар Фейсбүүк, Инстаграм сүлжээ тасарсанд Марк Зукерберг хүлцэл өчлөө
2021 оны 10 сарын 05
Америкийн “Фейсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн хөрөнгө зургаан цагийн дотор 6 гаруй тэрбум гаруй ам.доллароор багасжээ.
Тодруулбал, өчигдрийн 21 цаг 56 минутын байдлаар “Facebook” компанийн хувьцаа 5.59 хувиар унаж, Цукербергийн алдагдал 6.9 тэрбум доллар болжээ.
Ийнхүү Цукерберг хамгийн баян хүмүүсийн жагсаалтад дөрөвдүгээр байраас зургаадугаар байр луу ухарсан байна.
Даваа гарагт “Facebook”, “WhatsApp”, “Instagram” нийгмийн сүлжээний үйл ажиллагаа дэлхий даяар тасалдсан тухай интернэтийн доголдлыг хянадаг “Downdetector” платформ өмнө нь мэдээлсэн билээ.
“Facebook”-ийн Марк Цукерберг нийгмийн сүлжээнүүдийнх нь үйл ажиллагаа доголдсонд хэрэглэгчдээсээ хүлцэл өчсөн байна.
Эх сурвалж: TASS
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
631503
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: