Сэтгүүлчид олон тэрбум долларын оффшор схемийг илрүүлжээ Сэтгүүлчид олон тэрбум долларын оффшор схемийг илрүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 27, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгүүлчид олон тэрбум долларын оффшор схемийг илрүүлжээ

2021 оны 10 сарын 06

Arslan.mn

Эрэн сурвалжлах сэтгүүлчид “Пандорагийн баримт”-ыг нийтлэв. Энэ бол түүхэн дэх хамгийн том оффшорын мэдээллийн сан юм. 

Хэд хэдэн орны удирдагч оффшор схемд оролцсон байна. Энэ тухай эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын мөрдөн байцаалтад дурджээ.  Үүнийг “Пандорагийн баримт” гэж нэрлэжээ. Тодруулбал, мөрдөгчид 100 гаруй тэрбумтан, дэлхийн 35 удирдагч, 400 төрийн албан тушаалтны оффшор гүйлгээг илрүүлжээ. Энэхүү баримт бичиг нь оффшор бүсээс мэдээлэл алдагдсанаас олж авсан, нийт 11.9 сая гаруй файлын мэдээлэлд үндэслэсэн болно. 

Үүнээс өмнө нууц баримт бичгийн хамгийн том алдагдал нь 2016 онд хэвлэгдсэн “Панамын архив” байсан юм. Үүнд олон орны бизнесмен, улстөрчид дурдагдсан байсан. Энэ удаагийн мөрдлөгөд Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэр багтсан байна. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар тэрээр гадаад дахь бизнесээ зарлахгүйгээр ашиг олохын тулд оффшор бүдүүвч ашигласан байна. Тодруулбал, 2019 оны сонгуулийн кампанит ажлын үеэр тэрбээр оффшор компанийн хувьцааны 25 хувийг дотны найздаа шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Зеленский болон түүний ойр дотны хүмүүс олигархи Игорь Коломойскийтэй холбоотой 40 сая ам.долларын шилжүүлэгт оролцсон байж болзошгүй гэжээ. Коломойский өөрөө мөрдөн байцаалтын явцад АНУ-ын хамгийн том хуулийн фирм Baker McKenzie-ийн тусламжтайгаар олон тэрбум ам.доллар угаасан байна. “Пандорагийн баримт” нь АНУ, Их Британид татвараас зайлсхийсэн том схемүүдийг илрүүлжээ. Сэтгүүлчид АНУ-ыг дэлхийн хамгийн том татвараас зугтагчдын диваажин гэж нэрлэжээ. Баримт бичгүүдэд ялангуяа, Өмнөд Дакота, Невада мужид санхүүгийн ноцтой гэмт хэрэгт буруутгагдсан хүмүүсийн “хэдэн тэрбум ам.доллар”-ыг илрүүлсэн гэж дурдсан байна. Их Британийн ерөнхий сайд асан Тони Блейр эхнэрийн хамт 2017 онд оффшор фирмээр дамжуулан 6.4 сая фунт стерлингээр Лондоны төвд оффисын барилга авч, хэдэн зуун мянган фунт стерлинг хэмнэсэн гэж мөрдөн байцаагчид дүгнэжээ. Гэхдээ уг хэлэлцээрт хууль бус зүйл байгаагүй. Блейр татвараас зайлсхийх гэж оролдсон гэсэн нотолгоо байхгүй хэдий ч энэ гэрээ нь чинээлэг үл хөдлөх хөрөнгийн эзэд татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон цоорхой байдгийг илрүүлсэн байна. 

УЛСТӨРЧДӨӨС ГАДНА ШОУ БИЗНЕСИЙН ОДДЫН НЭР БАЙВ

Үүнд дуучин Шакирагийн нэр байгаа юм. Тэрбээр 2019 онд Испанид татвараас зайлсхийсэн хэргээр шүүхэд дуудагдаж байсан. Испанийн цагдаа нар түүний гэмт хэргийг шалгаж байх үед Шакира Их Британийн Виржиний арлууд дахь шинэ оффшор компаниудад бүртгүүлж байсан гэж сэтгүүлчид мэдээлэв. Супер модель Клаудиа Шифферийн нэр мөн багтсан байна. Түүнчлэн дуучин Хулио Иглесиас Их Британийн Виржиний арлуудад хамгийн багадаа 20 компани нээж, түүгээрээ дамжуулан 112 сая ам.доллараар байшин худалдаж авсан гэх мэдээлэл бий.

 

 

З.Батцэцэг

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631524
0 эможи

DR UROLOGIST
2021-10-06 13:48
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
keyboard_arrow_up