Өмнөд Африк омикроноор бага насны хүүхдүүд их өвчилж байна
Ковид-19-ын гурав дахь давлагаар таваас доош насны хүүхдүүд болон 15-19 насны өсвөр насныхан халдвар авах нь байсан бол одоо дөрөв дэхь давлагааны эхэнд нас харгалзахгүй өвчилж байгааг судлаачид хэлж байна. Дээр дундаа таваас доош насныханы дунд халдвар авах нь огцом өсөлт байгаа нь дэлхий нийтийг түгшээж байна.
Өмнөд Африкийн Засгийн газрын зөвлөх Жассат цахим хэвлэлийн бага хурлын үеэр таваас доош насны хүүхдүүд түгшүүрийн хурдаар эмнэлэгт хэвтэж байгааг тодорхой харуулсан графикыг олон нийтэд танилцуулсан байна. Тухайлбал, Тшване метро хотод 4 дахь давлагааны эхний 2 долоо хоногт (11-р сарын 14-27-ны хооронд) 5-аас дээш насны 100 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтсэн бол 3 дахь давлагааны эхний 2 долоо хоногт буюу энэ оны 5-р сард 20 хүрэхгүй хүүхэд эмнэлэгт хэвтэж байжээ.
Тэрээр хэлэхдээ дархлааны цоорхой ”immunity gap” байж магадгүй бөгөөд хүүхдүүдийн вакцинжуулалт дутмаг байгаа нь энэ тоонд нөлөөлж магадгүй юм гэжээ. Өмнөд Африкийн Гаутенг муж Йоханнесбургийг оролцуулаад эмнэлэгт хэвтэлтээрээ 5-аас доош насны өвчтөнүүд нь 60-аас дээш насны өвчтөнүүдийн дараах 2 дахь том бүлэг болж байна гэж Халдвар судлалын үндэсний хүрээлэнгийн Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Доктор Ваасила Жассатын хэлжээ.