Францад коронавирусийн шинэ мутацыг илрүүлжээ
2022 оны 1 сарын 04
Францын өмнөд хэсэгт коронавирусний шинэ мутац илэрсэн талаар Австрийн Heute сонин мэдээлжээ. Вирусний шинэ хувилбар Камерунаас буцаж очсон Францын жуулчдаас илэрсэн байна. Шинжээчид уг вирус Камерунд тархсан байж болзошгүй гэж үзэж байна.
Марсель хотын эрүүл мэндийн ажилчид илрүүлсэн вирусний шинэ хувилбарыг B.1.640.2 хэмээн тэмдэглэжээ. Халдварлах чадвар болон хэр аюултай эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Францад коронавирусний шинэ хувилбар илэрсэн талаарх мэдээлэл өчигдөр Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мөн цацагджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
633658
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: