Казахстаны Алматы хотод ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2022 оны 1 сарын 05
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байгаа тус улсын хамгийн том хот болох Алматы болон Мангистау мужид онц байдал зарлалаа.
Онц байдлын дэглэм нэгдүгээр сарын 19-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
Ерөнхийлөгчийн зарлигт мөн оройн 11 цагаас өглөөний 7 цаг хүртэл хөл хорих цаг тогтоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Токаев өмнө нь дүрс бичлэгээр үг хэлэхдээ, жагсагчдад хандан эрүүл саруул ухаанаар тунгааж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг уриалсан байдаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
1
4
1
1
2
633680
13 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: