Украин ОНЦ БАЙДАЛ зарлалаа Украин ОНЦ БАЙДАЛ зарлалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Украин ОНЦ БАЙДАЛ зарлалаа

2022 оны 2 сарын 24

Arslan.mn

Украин улсад онц байдал зарлаж, ОХУ-д амьдарч, оршин сууж буй сая сая иргэнээ яаралтай буцаж ирэхийг уриалжээ.

Тодруулбал, ОХУ-тай бүрэн хэмжээний дайнд орж болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлан, батлан хамгаалах, аюулгүй байдлын арга хэмжээгээ чангатгасан ба шаардлагатай бол шөнийн цагаар хөл хорио тогтоох гэнэ.

Орон даяар хэрэгжих онц байдлыг Украины парламент өчигдөр санал нэгтэйгээр баталжээ.

Онц байдал тогтоосноор иргэдийн биеийн байцаалтыг шалгах, бэлтгэл цэрэг, цэргийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсийг хил гарахыг хориглох, нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглох, радио холбооны системийг ашиглах, хотуудын постуудад хяналтыг чангаруулах зэрэг арга хэмжээг авах аж.

Мөн 18-60 насны цэргийн нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг нэг жил орчмын хугацаагаар Киев дэх армид төвлөрүүлж эхэлсэн байна.

ОХУ нь Украины босогчдод эзлэгдсэн зүүн хэсгийн нутагт цэргээ оруулснаар нөхцөл байдал хурцдаад буй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
3
ouch an post
2
confuse an post
angry an post
1
634798
12 эможи

keyboard_arrow_up