Орос-Украин: Хоёр тал Беларусийн хил дээр хэлэлцээ хийхээр тохиров Орос-Украин: Хоёр тал Беларусийн хил дээр хэлэлцээ хийхээр тохиров
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Орос-Украин: Хоёр тал Беларусийн хил дээр хэлэлцээ хийхээр тохиров

2022 оны 2 сарын 28

Arslan.mn

Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ даваа гаргийн өглөө эхэлнэ гэж ТАСС агентлагийн эх сурвалж ням гарагт мэдээлжээ.

Украины талтай Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийх тохиролцоонд хүрсэн гэж Оросын төлөөлөгчдийн тэргүүн, Ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский ням гарагт мэдэгджээ.

Хэлэлцээнд оролцох Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт яг хаана болох талаар  ТАСС-ын эх сурвалж мэдээлэл өгөхөөс татгалзжээ. 

ОХУ-ын төлөөлөгчид Украинтай хэлэлцээ хийхээр Беларусь улсад очсон тухай тус улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ням гарагт мэдэгдсэн юм.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Беларусийн нутаг дэвсгэрт Оростой хэлэлцээ хийхгүй гэж мэдэгдэж байсан боловч өмнө талаараа Украинтай, зүүн талаараа ОХУ-тай хиллэдэг Беларусийн Гомель мужид хэлэлцээ хийхийг зөвшөөрсөн байна.

Эх сурвалж: ТАСС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
2
confuse an post
angry an post
1
634885
10 эможи

Баяра
2022-02-28 10:17
Уг нь эрт л хийх ёстой хэлэлцээ.гэхдээ хийсэн дээр.энэ нь цөмийн дайн болж шатлан өргөжихөөс ч хамгаалах хэлэлцээ байхыг хэн ч үл мэднэ .
keyboard_arrow_up