Камила Валиевад ГАВЬЯАТ ТАМИРЧИН цол олголоо
2022 оны 3 сарын 03
Өнөө цагийн уран гулгалтын тод од Камила Валиева допингийн асуудалд холбогдсоны улмаас "Бээжин 2022" өвлийн олимпын ганцаарчилсан төрөлд түрүүлэх зорилгодоо хүрч чадаагүй. Асар их сэтгэлийн дарамт, хүнд нөхцөл байдлыг даван туулсаар IV байрт шалгарсан түүнийг эх орондоо очиход ОХУ хүндэтгэн хүлээж авсан юм.
“Бээжин-2022” олимпын наадамд багийн төрөлд түрүүлсэн Валиевад ОХУ-ын Гавьяат тамирчин цол олголоо.
Мөн "Бээжин 2022" олимпоос медаль авсан есөн тамирчин гавьяат тамирчин болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23
32
2
1
2
3
2
635017
65 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: