Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Орос, Украины талууд хүмүүнлэгийн коридор гаргахаар тохиролцжээ

2022 оны 3 сарын 04

Arslan.mn

Пүрэв гарагт Орос, Украины засгийн газрын төлөөлөгчдийн хоёрдугаар ээлжийн яриа хэлэлцээ Беларусийн нутаг дэвсгэрт болжээ.

Хоёр дахь шатны хэлэлцээрээр сөргөлдөгч талууд байлдаан болж буй газруудаас энгийн иргэдийг нүүлгэн шижлүүлэх хүмүүнлэгийн коридор гаргахаар санал нэгджээ. 

ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадсан хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк тохиролцсон цорын ганц асуудал бол хүмүүнлэгийн коридор гэжээ. 

Талууд хүмүүнлэгийн асуудал төдийгүй сөргөлдөөнийг ирээдүйд улс төрийн аргаар зохицуулах асуудлыг хэлэлцсэн гэж Мединский хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин Украины тал уулзалт хүлээж байсан үр дүнд хүрээгүй ч цорын ганц шийдэл нь хүмүүнлэгийн коридортой холбоотой гэжээ.

Ойрын хугацаанд талууд коридор зохион байгуулах тусгай холбооны сувгуудаа тодорхойлж, логистикийн журмыг боловсруулах юм. 

Мөн ирэх долоо хоногийн эхээр гурав дахь уулзалтыг товлох төлөвтэй байна.

Эх сурвалж:  ВВС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
635026
4 эможи

keyboard_arrow_up