АНУ, Оросын газрын тос, байгалийн хийн бүх импортод ХОРИГ ТАВИЛАА
2022 оны 3 сарын 09
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-аас авах эрчим хүчний бүх бүтээгдэхүүнд хориг тавьж буйгаа зарлалаа. Мягмар гарагт Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлын талаар Цагаан ордонд үг хэлэхдээ тэрэр ийнхүү мэдэгдсэн юм.
Тэрээр "Өнөөдөр би АНУ Оросын эдийн засгийн гол судсыг онилоод байгааг зарлаж байна. Бид Оросын газрын тос, байгалийн хий, эрчим хүчний бүх импортод хориг тавьж байна. Ингэснээр Оросын газрын тос АНУ-ын боомтууд руу нэвтрэх боломжгүй болно гэсэн үг. Бид дэлхий даяар, ялангуяа Европ дахь холбоотнууд болон түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний эцэст ийм шийдвэр гаргалаа. " гэжээ.
Байден түүнчлэн эрх баригчдын хүчин чармайлтыг үл харгалзан АНУ-д шатахууны үнэ нэмэгдэнэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
1
2
5
635139
11 эможи
Ххр
2022-03-09 22:53
Байден солиорч байгаад цөмийн дайн гаргачих вий дээ өвгөн минь
Зочин
2022-03-09 11:45
Аргагүй л дэлхийг эзлэн түрэмгийлэх гэсэн хорон санаатай янкууд юмда.Энэ зөнөг өвгөн цус харваасай билээ.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: