Орос, Украины гадаад хэргийн сайд нарын уулзалтаас АХИЦ ГАРСАНГҮЙ
Өчигдөр буюу Пүрэв гарагт Туркийн Анталья хотод Орос, Украины гадаад хэргийн сайд нар уулзсан ч ямар нэг ахиц гарсангүй.
Украины Гадаад хэргийн сайд Оросын гадаад хэргийн сайдтай 24 цагийн турш гал зогсоох тухай хэлэлцсэн боловч Москвагийн төлөөлөгч түрэмгийллээ хамгаалж, төлөвлөгөөний дагуу явж байна гэж мэдэгдсэн тул ахиц дэвшил гараагүй гэж мэдэгдэв.
Украины тал зэвсгээ хаян бууж өгөх, эвсэлд нэгдэхгүй төвийг сахих амлалт өгвөл гал зогсоох боломжтойг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдээд Киевээс хариу хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Лавровтой уулзсаныхаа Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид гал зогсоох талаар мөн ярилцсан боловч ахиц дэвшил гарсангүй. Украин бууж өгөөгүй, бууж өгөхгүй гэдгийг би дахин хэлмээр байна" гэжээ.