Украинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч буудуулж амиа алджээ Украинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч буудуулж амиа алджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Украинд ажиллаж байсан Америкийн сэтгүүлч буудуулж амиа алджээ

2022 оны 3 сарын 14

Arslan.mn

Украины нийслэл Киев хотын ойролцоо Ирпень хотхонд ажиллаж байсан Америк сэтгүүлч буудуулж амиа алджээ. 50 настай Брент Рено нь хэвлэл мэдээллийн "Time" байгууллагад сэтгүүлч, зураглаачаар ажиллаж байв.

Украинд болж буй зэвсэгт мөргөлдөөний үеэр олон улсын сэтгүүлч амь үрэгдсэн анхны тохиолдол энэ боллоо.

Киевийн цагдаагийн дарга Андрей Небытов "түүнийг Оросын цэргүүд буудсан. Өөр хоёр ч сэтгүүлч шархдан эмнэлэгт хүргэгдсэн" гэж мэдэгджээ.

Эмнэлэгт хүргэгдсэн Италийн сурвалжлагч Хуан Арредондо "Бид Ирпень дэх хорогдох байрыг сурвалжлахаар машинтайгаа гүүр гарч байв. Бид нэг хүний хэлснээр өөр гүүрээр гарахаар болж шалган нэвтрүүлэх хэсэг рүү явж байтал гал нээсэн. Жолооч тэр дороо эргэсэн ч тэд буудсаар байсан. Миний найз Брент хүзүүндээ буудуулан үлдэхийг би харсан" хэмээжээ.

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
635297
4 эможи

DR RU
2022-03-15 07:16
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Би интернэтээс нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 460,000 ам.доллараар аврахын тулд эмч Раж Дэвашид (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM  ) нэг бөөрөө худалдсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Эмч Раж Девашистай холбоо барина уу, тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг мэдэж байгаа бөгөөд аз болоход тэр эмнэлэгтээ бөөр худалдаж авахад үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон худалдан авахад бэлэн байгаа тул бид тохиролцсон бөгөөд өнөөдөр би байна. Олон жил ядуу зүдүү амьдарсны эцэст би нэг бөөрөө 460,000 доллараар зарсандаа ямар ч сөрөг нөлөөгүй маш их баяртай байлаа. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? Раж эмчтэй холбоо барихаас илүү бөөртэй: NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM имэйлээр холбоо барина уу.
ө
2022-03-14 16:20
санаатай бэлдсэн газарлуу явуулж алуулсан бна.оросуудыг гэж хэлэх зорилгоор юу ч хийж магадгүй болж
Дорж
2022-03-14 15:45
Юу хийж хэрэг дурлаж хүний муу үзэж явсан юм бэ
keyboard_arrow_up