АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг ОХУ  “ХОРИГ“ арга хэмжээ авчээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг ОХУ “ХОРИГ“ арга хэмжээ авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг ОХУ “ХОРИГ“ арга хэмжээ авчээ

2022 оны 3 сарын 16

Arslan.mn

"ОХУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, түүний хүү, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, АНУ-ын бусад албаны хүмүүс болон "тэдэнтэй холбоотой хүмүүсийн" эсрэг хориг арга хэмжээ авлаа" гэж Оросын ГХЯ мягмар гарагт мэдэгдэв.

Мэдэгдэлд, "ОХУ-ын дээд албан тушаалтныг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон урьд өмнө байгаагүй олон хориг арга хэмжээний хариуд энэ оны 3-р сарын 15-ны өдрөөс эхлэн Ерөнхийлөгч Ж.Байден, Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, Батлан хамгаалахын сайд Л.Остин, БХЯ-ны дарга нар, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга М.Милли, хэд хэдэн хэлтсийн дарга нар болон Америкийн нэрт зүтгэлтнүүд хориг арга хэмжээнд орсон” гэж дурджээ.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мягмар гарагт ОХУ-аас АНУ-ын дээд албан тушаалтнуудын эсрэг авсан хориг арга хэмжээний талаар ярьж, хориг арга хэмжээ нь тэдний зорьж буй ажилд нөлөөлөхгүй гэж үзэж байна.

Эх сурвалж: СИИ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
1
sad an post
2
ouch an post
3
confuse an post
1
angry an post
2
635357
17 эможи

Зочин
2022-03-16 23:45
Эд нар оросд ирэхийг их хүсч байсан гэнээ, байден уульж бна. Кк. Тэнэг юм.
талууд
2022-03-16 13:21
хариутай бол бариутай гэдгээр...ингээд юунд хүрдэг бол доо?
keyboard_arrow_up