Элон Маск “Twitter“-ийг 44 тэрбум доллараар худалдаж авлаа Элон Маск “Twitter“-ийг 44 тэрбум доллараар худалдаж авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Элон Маск “Twitter“-ийг 44 тэрбум доллараар худалдаж авлаа

2022 оны 4 сарын 26

Arslan.mn

Дэлхийн хамгийн чинээлэг хүн Элон Маск "Twitter"-ийг 44 тэрбум долларын гэрээ байгуулснаа зарлалаа. Теsla, Space X тэргүүтэй технологийн аварга компаниудыг үндэслэгч тэрээр нийгмийн сүлжээний анхдагчдын нэг  Twitter компанийг иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангаж чаддаггүй хэмээн шүүмжилдэг. Дөрөвдүгээр сарын 4-нд хамгийн том хувьцаа эзэмшигч болсон Маск Twitter-ийн бүхэлд нь худалдан авах санал тавьсныг компанийн ТУЗ эхэндээ эсэргүүцэж байв. Хоёр долоо хоног үргэлжилсэн хэлэлцээрийг үр дүнд бүх хувьцааг 44 тэрбум доллараар худалдаж авах Илон Маскын саналд нааштай хариу өгчээ. 

200 сая хэрэглэгчтэй олон нийтийн сүлжээ ийнхүү хаалттай хувийн компани болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636385
2 эможи

keyboard_arrow_up