БНСУ “Ковид-19“ цар тахлыг амжилттай даван туулсан орноор “Монгол Улс“-ыг ОНЦОЛЛОО
Дэлхий нийтийг хамарсан цар тахал болох Ковид-19 халдвар өнөөдөр ч олон улсад аюулын харанга дэгдсэн хэвээр байгаа билээ.
Тэгвэл Энэ сарын 23-ны өдөр БНСУ-ын YTN телевизээр Ковидын цар тахал амжилттай даван туулсан улсаар Монгол Улсыг онцолсон байна.
БНСУ-ын хэвлэлээр мэдээлэхдээ “БНСУ төдийгүй Шанхай хот хүртэл хатуу хөл хорионд ороод байгаа энэ цаг үед Монгол Улс хэвийн амьдралдаа шилжчихсэн, ард иргэд нь хүссэнээ хийж байна. Мөн иргэдийнх нь вакцинд хамрагдалтын тоо өндөр байна. Саяхныг хүртэл өдөрт илрэх халдварын тоо 3000 давж байсан бол одоо 30-50 болтол буурсан. Зохион байгуулалтын сайн арга хэмжээнүүдийг шуурхай, хурдан авч хэрэгжүүлсний үр дүн гэж дүгнэж байна ” гэжээ.
Мөн Монгол улс цар тахлын хүнд үеүдийг амжилттай даван туулахад Улсын Онцгой Комисс, Эрүүл мэндийн салбарынхан чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлжээ.