АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд нууцаар айлчилжээ
2022 оны 5 сарын 09
АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден Украинд айлчилсан тухай CNN мэдээлжээ. Айлчлалын талаар түүний хэвлэлийн алба нууцалсан байна.
Тэрбээр Ужгород хотод 163 дүрвэгч, тэр дундаа 48 хүүхэд түр хорогдож буй 6-р дунд сургуульд зочилжээ. Тэнд Жилл Байден Украины тэргүүн хатагтай Елена Зеленьскаятай уулзсан байна. “Украины ард иргэдэд энэ цус урсгасан дайн зогсох ёстой гэдгийг илэрхийлэхийг зорьсон. АНУ-ын ард иргэд украинчуудтай хамт байна” гэж хатагтай Байден уулзалтын үеэр онцолжээ.
Зеленьская Жилл Байденд хандан ийм зоригтой алхам хийсэнд талархал илэрхийлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
636771
2 эможи
Зочин Зочин
2022-05-09 20:44
Яах аргагүй амeрикийн гар хөл болсон нөхөр энэ Зeлинский.Эх орноо баллаж дууслаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: