НҮБ: Украины дайны улмаас дэлхийн тун удахгүй ХҮНСНИЙ ХЯМРАЛ болно
2022 оны 5 сарын 20
ОХУ Украин руу цэргээ оруулж дайн эхлүүлсэн явдлын улмаас дэлхий даяар тун удахгүй хүнсний хямрал үүсэж болзошгүй талаар НҮБ анхааруулсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дайны улмаас ядуу буурай орнуудын хүнсний аюулгүй байдал улам дордсон гэж хэлжээ.
Хэрвээ Украины экспорт дайны өмнөх хэмжээндээ хүрэхгүй бол зарим улсуудад удаан хугацааны өлсгөлөн нүүрлэх аюултай хэмээн Гутеррес нэмж хэлсэн байна. НҮБ-ын судалгаагаар дэлхий даяар хүнсний үнэ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад даруй 30 хувиар нэмэгджээ. Гутеррес “Хэрвээ одоо бид хамтран арга хэмжээ авбал хүн болгонд хүрэлцэх хоол хүнс дэлхий дээр бий” хэмээсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
637172
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: