ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин дэлхийн 11 оронд бүртгэгдсэн ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин дэлхийн 11 оронд бүртгэгдсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин дэлхийн 11 оронд бүртгэгдсэн

2022 оны 5 сарын 21

Arslan.mn

Дэлхийн зарим улсуудад “Сармагчны цэцэг” хэмээх гоц халдварт өвчин гарч, энэ талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ ч яаралтай хуралдаж, арга хэмжээний талаар хэлэлцсэн.  Тэгвэл манай Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас тус өвчний талаар албан ёсны мэдээллийг нийтэлжээ. 

МЭДЭЭЛЭЛД: 

Сармагчны цэцэг өвчин нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг, цагаанцэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин. 1980 онд дэлхийд дахинд цагаанцэцэг өвчнийг устгах үед ч сармагчны цэцэг өвчин нь Баруун Африкийн орнуудад бүртгэгдэж байсан халуун орны ширэнгэн ойд тархсан зоонозын өвчин. Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг нутагшмал бус 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 80 орчим тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байна. Тандалт судалгаа өргөжихийн хэрээр илүү олон тохиолдол бүртгэгдэх төлөвтэй байна.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.  “Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
2
angry an post
637214
10 эможи

keyboard_arrow_up