В.Зеленский: Украины газар нутгийн 20 хувь нь ОХУ-д эзлэгдээд байна
2022 оны 6 сарын 03
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский пүрэв гарагт Люксембургийн парламентад болон ард иргэдэд хандаж үг хэлэхдээ мэдэгджээ.
Энэ үеэр тэрбээр “Оросын цэргүүд хоёрдугаар сарын 24-ноос хойш Украины 3620 суурин руу орсон. Тэдгээрээс 1017-г нь чөлөөлж чадсан бол 2603-ыг нь чөлөөлөх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар манай газар нутгийн 20 орчим хувь нь түрэмгийлэн эзэмшигчдийн хяналтад байгаа бөгөөд энэ нь 125 мянга шахам хавтгай дөрвөлжин километр юм" гэж хэлжээ.
"Хэрэв ОХУ энэ дайнд ялбал, бүх Европын хувьд хар бараан цаг ирнэ. Хэрэв бид энэ дайнд ялбал европчууд эрх чөлөөт амьдралаа үргэлжлүүлж чадна" гэж В.Зеленский мэдэгджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7
12
2
637597
21 эможи
Irgen
2022-06-06 00:58
Ene nowshiin gulug tsarailsan ameriktaigaa ustah yostoi
Зочин
2022-06-04 15:44
Оросыг магтдаг мангаруудад хэлэхэд Буриад Тува Халимагууд өндөр хөгжсөн үү тэд монгол хэл бичиг соёлоо хадгалсан уу. Буриад Халимаг Тувад үндэсний хэл дээр телевиз радио байдаг уу. Оросууд Хятадаас илүү харгислаж устгаж уусгах бодлого барьдаг. Дайн байлдаанд тэд Буриад Ххлимаг Тува нарыг тэргүүн шугамдаа оруулж устгуулдаг. Манай тусгаар тогтнолыг Гүрж Сталин л хамгаалсан орос биш
Дорж
2022-06-04 09:40
Манай тэнэгүүд Оросыг Үер киноны Михайлаар төсөөлөөд хайртай дуртай байдаг. Гэтэл тэд Монголчуудад маш дээрэнгүй ханддаг. Олон жилийн туршлагатай монгол мэргэжилтэнд дөнгөж сургууль төгссөн орос бацаан томрох гээд зааж зааварлаад дээрэнгүй хандаад байхаар нь мань хүн мэргэжилдээ ямар аугаа гэдгийг харуулахад монголчууд ийм гэж үү хэмээн басамжласан байдлаар гайхсан гэж байгаа.Үүнийг манайхан огт мэддэггүй.
Зочин
2022-06-04 09:10
Өөрийгөө бүгдийн эзэн бүрхээрийн шаваас гээд бодчихсон нөхөр .Бүлт бүлт бүлт халдаг хаашааа явж байгаагаа мэддэггүй товаришь.
гэрэл
2022-06-03 17:02
Юм уншдаггүй Европыхнийг Оросоор их айлгах юм аа.Үнэндээ Орос нь тэднийг яах ч үгүй шүү дээ.Зеленскийд европынхон нээнтгэнд орчихсон биологийн зэвсэг үйлдвэрлэж байснаасаа болоод,Украйныг биологийн зэвсгийн үйлдвэрийн обьект болгохын тулд их зүйл амласан байж таараа,Тэгсэн одоо улсаа сүйрүүлчихлээ.
Иргэн
2022-06-03 16:04
АНУ, ЕХ, НАТО-гийн өгч байгаа зэр зэвсэг багадаад байна гэнээ. Аминдаа эрх хүүхэд айлгадаг шиг л юм болж байгаа юм дагуу даа ккк
Зочин
2022-06-03 14:24
Зеленский өөрийгөө Араатны Арслан гэж бодчихож ккк
Зочин
2022-06-03 14:19
Бушуухан дуусаасай. Ядарсан манайх шиг улсууд нь чирэгдээд ядуу дээрээ бүр ядуурч гүйцлээ
Зочин
2022-06-03 13:19
Украйн ялдаг юмаа гэж бодвол дэлхийн улс орнуудын ихэнх буюу 7 н тэрбум хүмүүсийг хими биологийн зэвсэгээр устгана.ану н доллорын эзэд 1.2 тэрбум хүн үлдээж дарамтлаж бүх баялагийн сорно
Иргэн
2022-06-03 12:24
Донбасс Украйны нутаг байсан юм бол тэнд яагаад харгислал, яргалал хийгдэж энгийн иргэдийг тамлаж байснаа тайлбарлах хэрэгтэй болж дээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: