Нигери улсын сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдаж 50 хүн нас баржээ Нигери улсын сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдаж 50 хүн нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Нигери улсын сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдаж 50 хүн нас баржээ

2022 оны 6 сарын 06

Arslan.mn

Нигери улсын Ово хот дахь католик сүмд галт зэвсэгтэй этгээдүүд халдсаны улмаас олон хүн нас барсан аймшигтай хэрэг ням гарагт (2022.06.06) болжээ. Гэгээн Фрэнсисийн сүмд Пентекостын өдрөөр хүмүүс олноороо цугларсан үед халдагчид гал нээсэн байна. Нас барагсдын дунд олон хүүхдүүд байсан хэмээн тус хэрэг болсон мужийн албан тушаалтан Огунмоласуя Олуволе хэлжээ.

Халдлагын улмаас хэдэн хүн амь насаараа хохирсон талаар албаныхан мэдээлэл хараахан хийгээгүй байгаа аж. Харин Ово хотод ажилладаг нэгэн эмч тус хэргийн улмаас нас барсан 50 гаруй хүний цогцсыг эмнэлэгт авчирсан гэжээ. Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммаду Бухари болсон явдлыг “Юу ч тохиолдсон бай, манай улс ёрын муу хүмүүст бууж өгөхгүй. Түнэр харанхуй хэзээ ч гэрэл гэгээг ялахгүй” хэмээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
637655
0 эможи

keyboard_arrow_up