Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд БҮРТГЭГДЛЭЭ Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд БҮРТГЭГДЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 24, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Өмнөд Солонгост сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлууд БҮРТГЭГДЛЭЭ

2022 оны 6 сарын 22

Arslan.mn

Сармагчны цэцэг өвчний анхны тохиолдлуудыг илрүүлснээ Сингапур, Өмнөд Солонгосын эрх баригчид өчигдөр зарлажээ.

Сингапурт илэрсэн тохиолдол нь энэ сарын дундуур тус хот улсын чиглэлийн нисэх онгоцонд үйлчлэгчээр ажиллаж байсан Британийн иргэн, 42 настай эрэгтэй юм байна. Өвчтөн одоо Сингапурын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, биеийн байдал нь хэвийн байгаа гэнэ. Түүнтэй хавьтал болсон 13 хүнийг илрүүлэн хамгийн сүүлд уулзсанаас нь хойш 21 хоногийн хугацаатай тусгаарласан байна.

Сингапурт үүнээс гурван жилийн өмнө сармагчны цэцэг өвчний халдварын сүүлийн тохиолдол илэрч байжээ.

Өчигдөр бас гадаадаас ирсэн хоёр хүнээс сармагчны цэцэг өвчний вирус анх удаа илрүүлснээ Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.

Энэ сарын эхээр тус улс сармагчны цэцэг өвчнийг хоёрдугаар төвшний халдварт өвчний ангилалд албан ёсоор бүртгэсэн юм. Уг өвчин нь ковид, холер, салхин цэцэг зэрэг бусад 22 халдварт өвчинтэй нэг ангилалд орсон байна. Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яам халдварт өвчнүүдийг аюулын зэрэглэлээр нь дөрөв ангилдаг юм.

Одоогоор сармагчны цэцэг өвчний халдварын нийт 2,500 гаруй тохиолдол дэлхийн 35 улсад бүртгэгдээд байна.

Эх сурвалж: ikon.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
6
yay an post
sad an post
9
ouch an post
confuse an post
angry an post
638136
15 эможи

Zochin
2022-06-22 23:26
Nuguu turd bdag Anandbuzar hamgiin turuund olj ireh bhoo, mun 60 n terbum n har Ganbaa ene 2 daraltaa barij chadahgui l de
Зочин
2022-06-22 15:07
Одоо манай нөхдүүд чирээд ирэх вий дээ
keyboard_arrow_up